Хорвоо ертөнц чамд баярлалаа
Friday, June 30, 2017
Эерэг бай........
Хүмүүс үргэлж эерэгээр сэтгэ гэж хэлдэг...... Энэ үг их амархан сонсогдож байгаа ч цагаа тулахаар их хүнд шүү хэхэ... Үнэндээ би их сөргөөр сэтгэдэг хүн.....Маш сөргөөр... Би өдөрт өөрийгөө үхэх тухай бараг 100 удаа боддог байхаа. Зам дээр, гэртээ, сургууль дээрээ, бүр нойлд хүртэл өөрийгөө яаж үхэж болохоо боддог. Найзууд маань намайг их загнадаг шүү. Би тийм ч учраас энэ блогийг хөтөлхөөр шийдсэн. Өөрөө өөрийгөө эерэг зүйлс бодуулахын тулд. Одоо хичээж, өөрчлөгдөж байгаа минь илт байгаа шүү. Миний блогийг уншдаг хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Үргэлж хамт байгаааараааай ..........
Tuesday, June 13, 2017
Ийм хүмүүс олон болоосой.
▀▀ ӨГЛӨӨ БОЛГОН МАШИН ДЭЭР МИНЬ СҮҮНИЙ ДЭЭЖЭЭ ӨРГӨДӨГ АЙЛЫН ЭГЧИД БАЯРЛАЛАА.. ТАНЫ АЧААР МАШиНАА УГААЛГАХ ГЭЖ ЯВААД УГААЛГЫН ГАЗАРТ АМЬДРАЛДАА АНХ УДААГАА ДУРЛАЖ ЯВСАН 10 ЖИЛИЙНХЭЭ АНХНЫ ДУРЛАЛТ ОХИНТОЙГОО САНААНДГҮЙ ТААРСАН ШҮҮ ХЭХЭ..♥ ӨЧИГДӨР АВТОБУСАНД МИНИЙ ӨМНӨӨС КАРТАА УНШУУЛЖ ТУСАЛСАН ОХИНД БАС БАЯРЛАЛАА. ҮНЭГҮЙ АВТОБУСААР ЯВАХ ТЭР МЭДРЭМЖ ХЭДИЙ 500 ТӨГРӨГНИЙ ҮНЭТЭЙ Ч ГЭЛЭЭ ТҮҮНЭЭС АВСАН КАЙПЬ МӨНГӨӨР ҮНЭЛЭМГҮЙ СААК БАЙСАН ШҮҮ ТЭР ҮЕД АМЬДРАЛ НЭГ Л САЙХАН САНАГДААД Л ЯВЧИХСАН ХЭХЭ ӨНӨӨДӨР МОДОН ЧиХЭР ХҮЛХЭЖ ЯВСАН ТЭР ХҮҮХДЭД БАС БАЯРЛАЛАА.. ЧАМАЙГ ХАРААД ТАМХИ АВАХ ГЭЖ БАЙГААД МОДОН ЧИХЭР АВААД ИДЧИХСЭЭН :> ГЭНЭТИЙН ЗҮЙЛҮҮДЭЭР ДҮҮРЭН БАЙДАГ АМЬДРАЛ ЧАМД БАС БАЯРЛАЛАА МАРГААШ НАДАД БАС ЧАМД ТИЙМЭЭ БИДЭНД ГОЁ ЗҮЙЛ ТОХИОЛДОХ БОЛНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА ӨӨДРӨГ БАЙЦГААЯ НАЙЗУУДАА БҮГДЭЭРЭЭ ИНЭЭМСЭГЛЭЭРЭЙ ^__^ ▀▀
Friday, June 9, 2017
ТАЛАРХ
Таларх
-Шөнөжин хурхирдаг нөхөртөө таларх. Учир нь тэр хаа нэг газар, хэн нэгэн бүсгүйтэй биш харин тантай л хамт унтаж байна шүү дээ.
- Үргэлж үглэдэг аав ээждээ таларх. Учир нь тэд хажууд чинь байна шүүдээ.
- Аяга угаахгүй гэж гомдоллож байгаа охиндоо таларх. Учир нь охин чинь гудамжаар тэнээгүй харин гэртээ байна.
- Татвар төлөхдөө таларх. Учир нь та мөнгөтэй байна.
- Хувцас чинь багтахгүй байвал өөртөө баярла. Учир нь гэвэл та идэх хоолтой байна.
- Угааж, цэвэрлэх ёстой гэртэй байгаадаа баярла. Учир нь та хангалуун байгаа юм байна.
- Хажуу айлынхаа чимээг тэсвэрлэж байгаадаа баярла. Учир нь та сайн сонсголтой байна.
- Өдөржин ажиллаад ядарсан биендээ таларх. Учир нь та шургуу хөдөлмөрлөх чадвартай байна.
- Өглөө эрт дуугарах цагны сэрүүлэгт таларх. Учир нь та энэ өглөө амьд сэрж байна шүү дээ.
Эцэст нь та сөрөг бүхнээс эерэг зүйлийг олж харж чадвал амьдрал чинь гэрэл гэгээгээр дүүрэн байх болно гэдгийг санаарай.
- Үргэлж үглэдэг аав ээждээ таларх. Учир нь тэд хажууд чинь байна шүүдээ.
- Аяга угаахгүй гэж гомдоллож байгаа охиндоо таларх. Учир нь охин чинь гудамжаар тэнээгүй харин гэртээ байна.
- Татвар төлөхдөө таларх. Учир нь та мөнгөтэй байна.
- Хувцас чинь багтахгүй байвал өөртөө баярла. Учир нь гэвэл та идэх хоолтой байна.
- Угааж, цэвэрлэх ёстой гэртэй байгаадаа баярла. Учир нь та хангалуун байгаа юм байна.
- Хажуу айлынхаа чимээг тэсвэрлэж байгаадаа баярла. Учир нь та сайн сонсголтой байна.
- Өдөржин ажиллаад ядарсан биендээ таларх. Учир нь та шургуу хөдөлмөрлөх чадвартай байна.
- Өглөө эрт дуугарах цагны сэрүүлэгт таларх. Учир нь та энэ өглөө амьд сэрж байна шүү дээ.
Эцэст нь та сөрөг бүхнээс эерэг зүйлийг олж харж чадвал амьдрал чинь гэрэл гэгээгээр дүүрэн байх болно гэдгийг санаарай.
Хорвоо ертөнц чамд баярлалаа
Хосгүй их хайртай учруулсанд
Хонгорхон зүрхийг минь догдлуулсанд
Хорвоод гэрэлтэх нарыг харуулсанд
Ховорхон боломжыг олгосонд
Хорвоо ертөнц чамд баярлалаа
Хүний орчлонд мэдлүүлсэнд
Хүсэл тэмүүлэлтэй болгосонд
Хүрэх зорилго даалгасанд
Холын ирээдүй бэлгэсэнд
Хорвоо ертөнц чамд баярлалаа
Халамж энэрэлээр дутаагаагүйд
Хар бараан замаар алхуулаагүйд
Үргэлж бусдын төлөө амьдрах сэтгэл өгсөнд
Үүнийг тань нандигдах болноо
ХОРВОО ЕРТӨНЦ ЧАМД БАЯРЛАЛАА
Хосгүй их хайртай учруулсанд
Хонгорхон зүрхийг минь догдлуулсанд
Хорвоод гэрэлтэх нарыг харуулсанд
Ховорхон боломжыг олгосонд
Хорвоо ертөнц чамд баярлалаа
Хүний орчлонд мэдлүүлсэнд
Хүсэл тэмүүлэлтэй болгосонд
Хүрэх зорилго даалгасанд
Холын ирээдүй бэлгэсэнд
Хорвоо ертөнц чамд баярлалаа
Халамж энэрэлээр дутаагаагүйд
Хар бараан замаар алхуулаагүйд
Үргэлж бусдын төлөө амьдрах сэтгэл өгсөнд
Үүнийг тань нандигдах болноо
ХОРВОО ЕРТӨНЦ ЧАМД БАЯРЛАЛАА
Thursday, June 8, 2017
Баярлалаа гэж хэлж бай.
Хүмүүний эрдэнэт биеийг олж төрсөн бид урам, энерги шингэсэн сайхан үгсийг бие биедээ хэлсээр ирсэн билээ. Хүнд баярлалаа хэмээн хэлэх нь харилцааны соёлын нэг хэлбэр мэт боловч угтаа бол сэтгэлийн дэм, урам зориг өгөх хүч болж байдаг бөгөөд зах зээл, арилжаанд түргэн шуурхай үйлчилгээ хүртсэнийхээ төлөө баярласан баярлуулсан хэн хэнд нь сэтгэлийн эерэг сайхан энерги бүрдүүлдэг гэхэд болно.
Харин зарим тохиолдолд хүнээр хийлгэсэн зүйлдээ баярлаж талархахын оронд тусах үнэ өртгийг нь илүүтэй бодсоор баярлаж, талархах үгээ мартсан байдаг бололтой.
Хүн өөрийн хийж бүтээсэн хөлсөө өгч, авдаг нь зах зээлийн жам юм. Гэхдээ бүхий л зүйлийг зоосны нүхээр харахаа болиод баярлалаа гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлдэг болмоор байна нөхөд минь!!! Баярлалаа хэмээх үгэнд олон янзын илэрхийлэл байж болох юм.
Тухайлбал:
-Хүн хүндээ тус болсон бүхий л нөхцөлд "Баярлалаа".
-Түргэн шуурхай, чирэгдэл багатай үйлчилгээ авах үед "Баярлалаа",
-Өндөр настны буянд хүндэтгэл үзүүлэхдээ "Баярлалаа",
-Сэтгэлийн урам зориг бадраах, дэмжлэгийн сайхан үг хэлэхдээ "Баярлалаа"
-Бусдыг хүндэтгэн сандал, олбог тавьж өгөхдөө "Баярлалаа",
-Төрийн хишиг буяныг хүртэж, одон тэмдэг хүртэх зэрэг тун олон тохиолдолд "Баярлалаа" гэдэг үгийг хэрэглэж болох юм. Шагнал авсан хүн дуугүй буцах муухай, шүүмжлэлд өртсөн хүн урваганан уурлах муухай хэмээх үг ч байдаг. Энэ бүхэнд баярлалаа гэхэд юу нь болохгүй гэж!
Идэвхитэн бичигч миний бие нэгэн сумын банкинд нэг цаг орчмын хугацаанд ажиглалт хийхэд 15-20 иргэн үйлчлүүллээ. Гэвч тэднээс нэг ч хүн үйлчилгээ авсныхаа төлөө баярлалаа гэж хэлсэнгүй.
Өнөө үед бүхий л үйлчилгээ цахилгаан тоног төхөөрөмжид шилжсэн учир түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх болсноор нэг үеээ бодвол сайхан болсон боловч зах зээлийн үед цаг хугацаатай уралдан амьдардаг болохоор ч тэр юм уу маш их яарч тэвдсэн, бусдаас аливаа зүйлийг шүүрч авдаг бухимдал, сэтгэл санааны тогтворгүй байдалтай байх юм. Ийм нөхцөлд бусдад баярлалаа хэмээн хэлэх иргэн цөөн бололтой.
Төр засгийн үйлчилгээ түмэн олны итгэл, сэтгэлийг хүндлэн ажиллаж чадахгүй байгаа учраас баярлалаа гэдэг үг илүүц болоод байна уу даа ч гэж бодогдох...
Монгол хүн хүний сайхан сэтгэлтэй байгаасай. Баярлалаа гэж хэлэхэд дээд, доод хоёр уруулаа хавсаргаад л болно шүү дээ. Жишээ нь гэрийн тэжээвэр амьтан болох нохой эзнийгээ хоол өгөхөд үг хэлж чадахгүй мөртлөө сүүл, толгойгоо хөдөлгөөд цоройж байхыг нь харахад баярлалаа гэдэг үг хэр зэрэг үнэтэй болохыг харуулаад хэлээд байх шиг.
Талархсан сэтгэлээ илэрхийлж чадахгүй хүн гэрийн тэжээвэр нохойноос дор болох гэж үү!!! Хүүхэд залуус та бүхэн баярласан сэтгэлийн сайхан үгээ өөр хоор
ондоо харамгүй хэлж бие биендээ урам хайрлаж явахыг хүсэн ерөөе.
ондоо харамгүй хэлж бие биендээ урам хайрлаж явахыг хүсэн ерөөе.
Я.Мөнх-Эрдэнэ/ Түдэвтэй сум, идэвхитэн бичигч/
Эх сурвалж: "Завхан" сонин
Хэцүү даваа
Өөрийн гэсэн зүйл бичнэ гэдэг үнэхээр Хэцүү даваа байдаг юм байна. Үргэлж хүмүүстэй харилцах дуртай хүн зөвхөн өөрийнхөө тухай бичих эвгүй юмаа ххэ. Та нарт гэж хэлэхэд Блог хөтлөх гэдэг хэцүү юм байна. Гэхдээ би бууж өгөхгүй ээ. Удах ч гэсэн өөрт тохиолсон зүйлс, инээдтэй сонин хачин зүйлсийн тухай хүргэх болноо. Мэдээж бусдын Баярлалаа хэмээх гайхалтай үгсийг хүргэх болно. Энэ эхлэл хэсэг учир унших хүн бага л байх гэхдээ үүнийг уншиж байгаа таньд БАЯРЛАЛАА.
Sunday, May 7, 2017
Анх удаа
Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Анх удаа Блог хөтөлж байгаа учраас сандарч байна. Гэхдээ өөрийнхөө сэтгэлийн гүндэх үгсийг бусдад хүргэж болох газартай болсондоо баярлаж байна. Би бусдад туслах маш их дуртай. Тэгээд тэднээс хариуд ердөө Баярлалаа гэдэг үг сонсохыг хүсдэг. Миний энэ хөтлөх блог хэн нэгэнд тус болж тэр хүн надад баярлалаа гэж хэлээсэй гэсэндээ энэхүү блогыг хөтлөх болно.
Subscribe to:
Posts (Atom)